2011.10.12
Элчин сайд Шимизү Такэнори өнөөдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
ТОВЧХОН
- Стратегийн хамтын хамтын ажиллагааг уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан салбарт хөгжүүлэхээр хамтарсан мэдэгдэлд тусгасан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори өнөөдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын талаар өргөн мэдлэгтэй, туршлагатай дипломатч Япон улсаас Элчин сайдаар томилогдон ирж байгаад баяртай байна. Япон, Монголын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа Эзэн хааныхаа үгийг дамжуулсанд баярлалаа. Өнгөрсөн жил Японд айлчлахад Эзэн хаан маш их анхаарал тавьж хүлээн авсанд талархдаг. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд эдийн засгийн харилцан үр ашигтай хамтарч ажиллагаа нэн чухал юм. Стратегийн хамтын хамтын ажиллагааг уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан салбарт хөгжүүлэхээр хамтарсан мэдэгдэлд тусгасан.
Энэхүү стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд юуны өмнө Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. Мөн ирэх жил Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. Энэ ойн хүрээнд Японы Цог Жавхлант Эзэн хааныг Монгол оронд морилон ирэхийг хүсч байна. Үүнийг дамжуулж өгөхийг Элчин сайдаас хүсье гэж Ерөнхийлөгч хэлэв.

Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.