2011.10.12
Италид Дипломат төлөөлөгчийн газар байгуулах тогтоолын төсөл өргөн барив
ТОВЧХОН
- Тус улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулснаар ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд экспортлох, эрдэс баялаг боловсруулах салбарт техник, технологи нэвтрүүлэхэд чухал нөлөөтэй.
Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар Бүгд найрамдах Итали улсад Дилломат төлөөлөгчийн газар байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.
Европын холбооны нөлөө бүхий гишүүн, “Их найм”-ын нэг, Европ, дэлхийн улс төрийн амьдралд жинтэй байр суурь эзэлдэг БНИУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийн тулд тус улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах нь манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан Европын холбооны улсуудтай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлтэй нийцэхийн зэрэгцээ үндэсний эрх ашигт ч, олон улсын нэр хүндэд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа сайд хэллээ.
Тус улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулснаар ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд экспортлох, эрдэс баялаг боловсруулах салбарт техник, технологи нэвтрүүлэхэд чухал нөлөөтэй. Мөн нийслэл Ром хотноо төвтэй хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд манай байр суурь, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, түүнчлэн боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, аялал жуулчлалын салбарт идэвхтэй харилцаа хөгжүүлэх бололцоог бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Манай улс БНИУ-тай 1970 онд дипломат харилцаа тогтоожээ. Одоогоор манай улсад БНИУ-ын хөрөнгө оруулалттай 40 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийтдээ 15 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.