СХЗГ нь зах зээлд худалдан борлуулах үеийн баталгаажуулалтыг хийж, тохирлын гэрчилгээ олгож байна.
2011.11.08

СХЗГ нь зах зээлд худалдан борлуулах үеийн баталгаажуулалтыг хийж, тохирлын гэрчилгээ олгож байна.

импорт
ТОВЧХОН
  • Манай улс хүн амынхаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 80, хүнсний бүтээгдэхүүний 60 орчим хувийг дэлхийн 100 гаруй улс орноос импортолж байна.

Стандартчилал, хэмжилзүйн газар нь “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай” хуулийн 16.1 /нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүн/, Засгийн газрын 2005 оны 127-р тогтоол “Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”, 2003 оны 222-р тогтоол “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх” журамд тус тус заасны дагуу бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал нь холбогдох стандартын шаардлагад тохирч байгааг тохирлын баталгаа /баталгаажуулалт/-аар нотлох үйл ажиллагааг явуулж байна.

Манай улс хүн амынхаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 80, хүнсний бүтээгдэхүүний 60 орчим хувийг дэлхийн 100 гаруй улс орноос импортолж байна.

Импортын бүтээгдэхүүний баталгаажуулалтыг 2 үе шаттайгаар явуулдаг байсан бөгөөд “Бизнесийн шинэтгэлийн жилийн хүрээ”-нд бизнесийн шат дамжлагыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, хяналт баталгаажуулалтын ажлыг багасгах зорилгоор Улаанбаатар хотын гааль дээр явуулж байсан баталгаажуулалтын ажлыг 2010.12.01-ний өдрөөс эхлэн зогсоосон. Одоогоор СХЗГ нь зах зээлд худалдан борлуулах үеийн баталгаажуулалтыг хийж, Тохирлын гэрчилгээ олгож байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.