Улаанбаатарт Wi-Fi бүсийг байгууллаа
2011.10.07

Улаанбаатарт Wi-Fi бүсийг байгууллаа

ТОВЧХОН
  • Зайсангийн Бурхантай хөшөө, УБ зочид буудлын урд талбай, Төмөр зам Вокзалын талбай, Төмөр замын коллежийн цэцэрлэгт хүрээлэн, Эрх чөлөөний талбайд Wi-Fi бүсийг байгуулаад байна.
Улаанбаатарчууд бид бүхэн жил бүрийн 10 дугаар сарын 29-нд Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар, Интернэтийн тэргүүлэгч технологийг нэвтрүүлэгч Мобинет ХХК-ууд хамтран Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 10 талбайд Утасгүй интернэтийн Wi-Fi үйлчилгээг нэвтрүүлж, нийслэл хотын иргэддээ бэлэг барьж байна.
Нийслэлчүүд Та бидэнд мэдээллийн технологийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхах боломжийг олгосон энэхүү үйлчилгээг Зайсангийн Бурхантай хөшөө, УБ зочид буудлын урд талбай, Ард кино театрын урд талбай, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Төмөр зам Вокзалын талбай, Драмын театрын урд талбай, Төмөр замын коллежийн цэцэрлэгт хүрээлэн, Сансарын үйлчилгээний төвийн гадаа талбай, Эрх чөлөөний талбай, Цэрэндоржийн гудамжинд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажлын эхний үе шат амжилттай хэрэгжиж, Зайсангийн Бурхантай хөшөө, УБ зочид буудлын урд талбай, Төмөр зам Вокзалын талбай, Төмөр замын коллежийн цэцэрлэгт хүрээлэн, Эрх чөлөөний талбайд Wi-Fi бүсийг байгуулаад байна.

Нийслэлчүүд та бүхэн 2011 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 11.00-14.00 цагийн хооронд Эрх Чөлөөний талбайд  болох  Wi-Fi бүсийн нээлтийн ажиллагаанд  оролцон   залуусын дуртай хамтлаг дуучдын тоглолтыг үзэн  Мобинетийн Wi-Fi сүлжээг ашиглах эрхээ  бэлгэнд аваарай.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.