Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр боллоо
2011.10.07

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр боллоо

ТОВЧХОН
  • Монгол улсад өнөөдөр дөч гаруй мянган галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас 9500 Улаанбаатарт 30 гаруй мянган буу орон нутагт байдаг байна.
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн албан татварын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ хуулиар галт зэвсгийн ангилал, хадгалалт хамгаалалт, сум түгээх худалдах асуудал, байлдааны сум зэвсэгийг ан агнуурт ашиглахыг хориглох болон харуул хамгаалалтын алба галт зэвсгийг хэрхэн хэрэглэх зэрэг асуудлыг зохицуулах юм.

1990 оноос хойш хувь хүмүүсийн гар дээр очсон байлдааны зориулалттай галт зэвсгийг буцаан хураах худалдан авах тухай асуудлыг тусгах, ангийн нийгэмлэгийн шугмаар буу, суманд хяналт тавих, галт зэвсгийн хадлагалт бүртгэлийн талаар гишүүд санал хэлж, ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа. Монгол улсад өнөөдөр дөч гаруй мянган галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас 9500 Улаанбаатарт 30 гаруй мянган буу орон нутагт байдаг байна. УИХ-ын 2011 оны 10-р сарын 7-ний өдрийн хуралдаанаар энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэж Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт оруулахаар шилжүүллээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.