2011.10.07
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хууль санаачлагчид нь буцаахаар боллоо
ТОВЧХОН
Зээлийн мэдээллийн тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Зээлийн мэдээлэл хэт нээлттэй байх нь иргэн аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндөж болзошгүй учир энэ хуулиар зээлийн мэдээллийг солилцох журмыг нарийвчлан, Монголбанкнаас зээлийн мэдээллийг ашиглах солилцох байгууллагад зөвшөөрөл олгох цуцлах, хяналт тавих, мэдээллийг цуглуулах, хадгалах, нууцлалыг хамгаалах, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа явуулах этгээдийн дүрмийн сангийн доод хэмжээг тогтоож, мэдээллийн санд ажиллах хүн боловсрол туршлагатай, ял шийтгэл эдлэж байгаагүй байх, зээлийн мэдээлэлд хууль бусаар өөрчлөлт засвар оруулвал хүлээлгэх хариуцлага, мэдээллийн үйлчилгээ үзүүүлэх болох мэдээллийг хэрэглэх этгээдийн хооронд байгуулах гэрээний стандартыг тодорхой болгож, үйлчилгээний төлбөрийг хэрхэн тогтоох зэргийг хуульчилж байгаа юм байна.
Хэлэлцүүлгийн үеэр Зээлдэгчийн сүүлийн 6 жилийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгана гэж байнгын хорооноос санал оруулсныг төсөлд зааснаар буюу сайн мэдээллийг 10 жил, сөрөг мэдээллийг 6 жилээр хадгалан лавлагаанд тусгана гэсэн хувилбараар дэмжин байнгын хороон дээр дахин хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар боллоо.
Ийнхүү Зээлийн мэдээллийн тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хууль санаачлагчид нь буцаахаар боллоо.

Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.