Хувь хүний орлогын албан татварын тухай хууль үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ
2011.10.07

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ

ТОВЧХОН
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Зол-Ундрах цэцэд гомдол гаргасан юм.
  • Дээрх дүгнэлтийг УИХ хүлээж авлаа.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Зол-Ундрах цэцэд гомдол гаргасан юм.

 

2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр УИХ-аас батлагдаж, 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн албан татвараас чөлөөлөх орлогын зохицуулалт болох 16 дугаар зүйлийн 16.1.12-т: “хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.”-оос татварын чөлөөлөлт эдлүүлнэ гэж хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх тухай заасан байдаг.

 

Гэтэл хувь хүн анх удаа зээлийн хөрөнгөөр орон сууцтай болж, татвараас чөлөөлүүлье гэхэд уг хуулийн дээр дурдсан “...банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр...” гэсэн заалт нь тухайн этгээдийн банк санхүүгийн байгууллага бус, өөр этгээдээс буюу ажил олгогч байгууллагаасаа авсан зээлийн хөрөнгөтэй тэнцэх орлогод ногдох татварын чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй байхаар хуульчилсан байна.

 

Энэ нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн гомдол гаргасан юм. Харин энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцээд дээрх хуулийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Дээрх дүгнэлтийг УИХ хүлээж авлаа.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.