Бид хуулийг  зөв хэрэглэхийн үлгэр жишээг Улсын Дээд Шүүхээс харах ёстой гэж ойлгодог
2011.10.06

Бид хуулийг зөв хэрэглэхийн үлгэр жишээг Улсын Дээд Шүүхээс харах ёстой гэж ойлгодог

ТОВЧХОН
  • Улсын Дээд шүүхийн хууль тайлбарлах эрх хэмжээг Дээд шүүхийн 3 шүүгч эдлэж, хууль зүйн хувьд ноцтой алдаа гаргасан гэж үзэж байгаа.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх үед Чуулганд хэлсэн үг-

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулган хэлэлцэн улс төрийн намын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 15.6-р зүйл заалт нь  Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн хүлээн авлаа. Бидний  эрх зүйт төрийг байгуулж, хууль, шүүхийн өмнө тэгш, шударга байх зарчмыг алдагдуулсан шийдвэрийг МУ-ын Дээд шүүх гаргасанд харамсаж байна.

 

МАХН-ын нэрийг авах гэсэн санаархалтай, бусдыг төөрөгдүүлэх гэсэн зорилго агуулж байгаа хэсэг нөхдүүдийн улс төрийн ёс зүйгүй авирлаж байгаа үйлдлийг дэмжиж, улс төрийн намуудын тухай хуулийг илт зөрчиж,  Дээд шүүх  МАХН гэсэн нэр бүртгэсэн нь буруу,  хууль зөрчсөн үйлдэл болсон.

 

Монгол Улсын Дээд шүүх Монгол хууль дээдлэх зарчмаа алдаж,  ард түмнээ доромжилж байна гэж үзэж байна. Бидний амьдарч байгаа ардчилсан, иргэний нийгэм  маань хүн төвтэй нийгмийн олон талт  бодлогыг дэвшүүлж, хүний  амь,  амьдрал, эрх  чөлөө, нэр төр, өмч хөрөнгө халдашгүй нандин зүйл гэж тунхагладаг гэж ойлгодог. Улсын Дээд шүүхийн хууль  тайлбарлах эрх  хэмжээг Дээд шүүхийн 3 шүүгч эдлэж, хууль зүйн хувьд ноцтой  алдаа гаргасан гэж үзэж байгаа.

 

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын  хуулийн этгээдийн нэрийн нэгдсэн сангаас лавлагаа авалгүй намын бүртгэл хийсэн. Ийм  жишиг цаашид тогтвол Монгол улсад хууль дээдлэх ёс жаяг  алдагдах тул Дээд шүүх бүрэлдэхүүнээрээ ярилцаж,  өөр хоорондоо илтэд зөрчилдсөн шийдвэр гаргасныг  хянаж үзэх ёстой.

 

Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хүсэлт тавиад өөрийнх нь хүсэлтийг  шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр  бүрэн хүчин  төгөлдөр болоогүй  байхад нам бүртгэх ажиллагаа  явуулсныг хууль зөрчсөн  явдал гэж үзэж байгаа. Бид хуулийг  зөв хэрэглэхийн үлгэр жишээг Улсын Дээд Шүүхээс харах ёстой гэж ойлгодог. Алдаатай  хууль зөрчсөн шийдвэрийг Улсын Дээд шүүх гаргаж байгаа нь  шүүхийн шинэчлэлийг  яаралтай  хийх  болсныг харуулж  байна.

 

Шүүх хараат бус үйл ажиллагаа явуулах шаардлага ч бий болсон байна. Гаргасан алдаагаа засах  чадвар Дээд шүүхэд байгаа гэдэгт би  эргэлзэхгүй байгаа.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.