Нинжа нарыг даатгалд хамруулна
2011.10.06

Нинжа нарыг даатгалд хамруулна

Гар аргаар алт олборлогчид
ТОВЧХОН
  • . Ашигт малтмалын газрын өнгөрсөн оны албан ёсны мэдээллээр манай улсад 73 мянган хүн ашигт малтмал гар аргаар олборлож, 100 мянган хүн орлогоо нэмэгдүүлэхийн тулд улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн мэдээ гарчээ.
  • Швейцарийн хөгжлийн агентлаг өнгөрсөн жилээс эхэлж "нинжа" нарт чиглэсэн "Тогтвортой бичил уурхай" төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
НХХЯ, Швейцарийн хөгжлийн агентлагтай уул уурхайн салбарт албан бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ашигт малтмалын газрын өнгөрсөн оны албан ёсны мэдээллээр манай улсад 73 мянган хүн ашигт малтмал гар аргаар олборлож, 100 мянган хүн орлогоо нэмэгдүүлэхийн тулд улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн мэдээ гарч. Түүнчлэн, албан бус мэдээллээр ашигт малтмал гар аргаар олборлогч 400 мянга гаруй нинжа байдаг гэсэн тоо ч бий. Үүнтэй холбоотойгоор тухайн хүмүүс болон үр хүүхдийнх нь эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. Учир нь, нинжа нар элдэв химийн бодис хэрэглэж байгаагаас эрүүл мэндээрээ хохирч, үр хүүхэд нь ужиг өвчинтэй төрөх эрсдэл ихээхэн өндөр байдаг гэнэ.

Нөгөөтэйгүүр, хөдөө газар тэнүүчлэн амьдардгаас хүүхэд багачууд нь сургууль, соёлд хамрагддаггүй, эрүүл мэнд болон төрийн аливаа үйлчилгээ авах боломжгүй байдаг аж. Иймээс Швейцарийн хөгжлийн агентлаг өнгөрсөн жилээс эхэлж "нинжа" нарт чиглэсэн "Тогтвортой бичил уурхай" төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Санамж бичгийн хүрээнд энэ сараас эхлэн аймгуудын нийгмийн даатгалын хэлтсүүдээр дамжуулан эрүүл мэндийн даатгалд нинжа нарын 50 хувийг, нийгмийн даатгалд 20 хувийг нь тус тус хамруулах юм байна. Сонирхуулахад өнгөрсөн онд хэрэгжүүлсэн "Тогтвортой бичил уурхай" төсөлд Сэлэнгэ, Төв, Баянхонгор зэрэг таван аймгийн есөн сумын 3000 гаруй бичил уурхайчныг хамруулсан байна. Үүнд, 1800 уурхайчныг эрүүл мэнд, 600 -г нийгмийн даатгалд хамруулжээ.
Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.