О.Батнайрамдал: Оюутолгойтой хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд санхүүжилтийн зээлийн хүүг 7 жил тутамд хэлэлцэн, бууруулах боломж 6 сарын дараа дуусах гэж байна!
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал
2025.06.26

О.Батнайрамдал: Оюутолгойтой хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд санхүүжилтийн зээлийн хүүг 7 жил тутамд хэлэлцэн, бууруулах боломж 6 сарын дараа дуусах гэж байна!

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар удаа дараа мэдээлэл хүргэж, асуудлыг ил гаргаж байгаа Тэгвэл тэрбээр энэ асуудлын хүрээнд дараах мэдээллийг хүргэлээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Монгол Улсын ЗГ талаас өрийн удирдлагаа сүүлийн 4-5 жилийн хугацаанд нэлээн сайн "менеж" хийж авч явсан. Гэхдээ Оюутолгойн төсөлтэй харьцуулмаар байна! Оюутолгой төсөл дээр Монгол Улсын эдийн засаг дээр байгаа зээлээс илүү "том зээл" явж байгаа. Энэ бол 20 орчим тэрбум долларын зээл. Тэрний хүү буюу Оюутолгой төсөл дээр байгаа, харилцан хамаарал бүхий этгээдийн зээл гэж бид бүхэн ярьдаг. Нэг ёсондоо Рио Тинтогоос авч байгаа зээл 11,1%-ийн хүүтэй байдаг.

Хамгийн сүүлд Улаанбаатар хотын босгосон бондын хүү 7,75 гэж гарсан. Тэгэхээр эдгээр хүүгийн зөрүү 3,35. Оюутолгой төсөл дээр бид бараг 20 орчим тэрбум доллар буюу 3,35%-ийн хүү илүү төлж байгаа дүр зураг харагдаад байна. Энэ бол макро эдийн засагтаа нөлөөлөх зүйл. Ер нь Оюутолгой төсөл дээр ч гэсэн зээлийн хүүг 7 жил тутам дахин авч үзэх асуудал хувь нийлүүлэгчдийн зээлийн гэрээн дээр туссан байдаг. Тэр жил нь энэ 2025 онд тохиож байгаа!

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан