
2025.05.15
С.Эрдэнэболд: Электрон тамхийг “цахилгаан бараа” нэрийн дор оруулж ирr, ирээдүй үеэ хөнөөх зэвсгийг хамар дороо эс үйлдлээрээ “дэмжээд” байж болохгүй!
ДЭМБ сүүлийн хагас жилийн хугацаанд цахилгаан тамхины зах зээлийн судалгааг хийж өнөөдөр үр дүнгээ танилцууллаа. Судалгааны үр дүнтэй УИХ-ын гишүүд болон Тамхины хяналтын хуулийн ажлын хэсгийнхэн танилцлаа.
Судалгаанд тамхи худалдан борлуулдаг 57 цэг, хотын төвийн болон захын Ерөнхий боловсролын 5 сургууль, нийтийн эзэмшлийн 4 цэгийг багтаасан байна. Цахилгаан тамхины худалдаа сүүлийн 4-5 жил эрчимтэй нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар зах зээл дээр 756 нэр төрлийн электрон тамхи худалдаалж байна.
Монголын зах зээлд борлуулагдаж буй нийт электрон тамхины 50 хувийг нь нэг үйлдвэрлэгч дангаар хангаж байна. Электрон тамхи импортлогч 5 аж ахуйн нэгж нийт зах зээлийн 93 хувийг эзэлж байна. Тэр дундаа электрон тамхины зах зээлийн 73 хувийг нэг импортлогч аж ах ахуйн нэгж дангаар эзэмшиж байгаа юм.