Дорноговь аймгийн Алтанширээ сумын “Олон ширээт” хоршооны байгуулсан Махны үйлдвэртэй танилцлаа
Дорноговь аймгийн Алтанширээ сумын 120 гаруй малчид, иргэд нэгдэж байгуулсан махны үйлдвэр нь малчдаас малын махыг авч боловсруулах ангилан савлаж тус сумын нутагт байрлах Газрын тосны үйлдвэр болон бүс нутгийн аж ахуйн нэгж, ард иргэдэд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх зорилготой ажиллаж байна.
Тус хоршоог байгуулахад ОНХСангаас зээл олгон мөн хоршооны иргэд өөрсдөө хөрөнгө оруулалт хийж байгаа тухай тус сумын Засаг дарга танилцууллаа. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх их үйлсэд хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаа хоршооны иргэд та бүхэндээ ажлын амжилт хүсье.


Холбоотой мэдээ
2025.04.14
2025.04.14
2025.04.11