Б.Энхбаяр: Их хааны билиг сургаалийн үзэл санаа орчин цагийн Үндсэн хуульд бий
2025.03.24

Б.Энхбаяр: Их хааны билиг сургаалийн үзэл санаа орчин цагийн Үндсэн хуульд бий

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр Их эзэн Чингис хааны үеийн хуулийн үг хэллэг орчин цагийн Үндсэн хуулинд хэрхэн тусгагдсаныг ийн тайлбарлажээ.

"Үндсэн хууль “Монголын ард түмэн бид… гэж эхлээд … Мэдэгтүн, сахигтун!” гэж төгсдөг. Хэрэв Та анзаарвал энэ нь Их хааны “Биширтүгэй, аюутугай!” гэдгийн зөөлөн хувилбар гэсэн үг. Аль аль нь эхлээд тухайн иргэн, хүн өөрөө мэдэж ухамсарлаж буюу биширч түүнийг сахин биелүүлдэг байх гэсэн эхний утга. Өөрөө биелүүлэхгүй бол сахиулж буюу албадаж хүчээр биелүүлэх утга. Их хааны билиг сургаалийн үзэл санаа орчин цагийн Үндсэн хуульд ч ийн суусан байдаг учиртай."