Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн одон медаль гардууллаа
2025.02.27

Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн одон медаль гардууллаа

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн одон медаль гардууллаа.