МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Бямбацогт гишүүн тойрогтоо ажиллалаа
2021.06.07
Орон нутгийн хөгжил

С.Бямбацогт гишүүн тойрогтоо ажиллалаа

Манханчуудтайгаа (2021.06.05) уулзаж Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг танилцуулан, Манханчууд У.Хүрэлсүхэд итгэл үзүүлж дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Мөн Улсынхаа хөгжил дэвшлийг түүчээлэн салбар салбартаа олон жил тууштай, үр бүтээлтэй ажилласан иргэддээ салбарын шагнал гардуулж, сумын эмнэлэгт шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийг өгөв. Өнгөрсөн намар 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ барилгатай болсон цэцэрлэгийн 60 жилийн ойн урилга ирлээ. 

Уулзалтын үеэр:

  • Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж бусдаас 20 сая төгрөг илүү авах боломж олгосонд
  • Малчин өрх бүрд 100 мянган төгрөг өгч буйд
  • Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, зээл тэглэсэнд
  • Зээлгүй байсан ахмадууддаа 1 сая төгрөг олгосонд
  • Хүүхэд бүрд хүүхдийн 100 мянга олгож байгаад
  • Ус, дулаан, цахилгааны төлбөрийг тэглэсэнд
  • Ахмадууддаа жилд 2 удаа НАСНЫ ХИШИГ олгох болсонд баяртай байна.

Энэ жил Үенч сумын 90 жилийн ой, сургуулийн 80 жилийн ой тохионо. Мөн санаачлан зохион байгуулдаг "Захчин түмний наадам”-аа өргөн дэлгэр, тэмдэглэн өнгөрүүлэх талаар сумын удирдлагууд, иргэдээс цөөнгүй санал хүсэлт ирж, ярилцав. Уулзалтын үеэр хөдөлмөр, бүтээлээрээ тэргүүлэн ажиллаж буй иргэддээ салбарын шагнал гардуулан, сумын эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өглөө.
✅Өнгөрсөн хугацаанд Соёлын төв, сургууль, эмнэлэг шинэ байртай болж, “Өв соёлын өргөө” баригдаж, 400 га услалтын систем байгуулсанд Үенчийнхэн талархаж байгаагаа хэллээ.

Аймаг, сумдын төвд цэвэр, бохир ус, дулааны шугам, мэдээлэл холбооны сүлжээг өргөтгөн хөгжүүлэхээ онцолсон У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийг Алтай сумынхандаа танилцууллаа. Мөн салбар салбартаа олон жил тууштай, үр бүтээлтэй ажилласан иргэддээ шагнал гардуулж, сумын эмнэлэгт эм эмнэлгийн хэрэгслийг өгөв.

Алтай сумынхан маань:

  • Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг өртгөтгөсөнд,
  • Цэцэрлэгийн барилгыг өргөтгөж барьсанд,
  • Бодончийн голын гүүр тавигдаж,
  • Шинэхэн халуун усны газартай болсонд,
  • Авто машины пүү тавигдсанд,
  • Эмнэлгийн барилгын өргөтгөл хийгдэж буйд,
  • 300 га газарт услалтын систем барьж байгуулах ажил эхлэн тохилог, таатай орчинд төрийн үйлчилгээг авч, үр хүүхдүүд ая тухтай цэцэрлэг, сургуульд өсч сурч хүмүүжин, газар тариалан эрхлэх боломжийг нэмэгдүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Мөн уржинан намар өгсөн илүү нугаламт хуцны маань төл өсч, айлууд зусландаа гарч эхлэн малчдын маань сэтгэл талбиун зусч байна.

ЭРДЭНЭБҮРЭН СУМ АВТО ЗАМТАЙ БОЛЖ, ЭБУЦС БАРИГДСАНААР ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛНО

Эрдэнэбүрэнчүүдтэйгээ уулзаж У.ХҮРЭЛСҮХ нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг танилцуулан, иргэдийнхээ аж амьдрал, хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар ярилцлаа. Мөн салбар салбартаа олон жил тууштай, үр бүтээлтэй ажилласан иргэддээ шагнал гардуулж, сумын эмнэлэгт эм эмнэлгийн хэрэгслийг өглөө.

Хатуу хучилттай АВТО ЗАМААР холбогдож,
УЦС-ын барилгын ажил энэ зун эхлэн, -2200 га-н УСЛАЛТЫН СИСТЕМ байгуулагдсанаар :
Дагаад олон ажлын байр бий болж орлого нэмэгдэнэ. Аялал жуулчлал, газар тариалангийн хөгжилд онцгой ахиц дэвшил гарна.
Иргэд:
Ховд эко цементийн үйлдвэр ашиглалтад энэ намар орж 2 дахин хямд үнэтэй цементтэй болохыг
Хашаандаа, сумандаа сайхан амьдрах боломж бүрдүүлэхийг
ШИНЭ ХОВД ҮТП байгуулж малын түүхий эдээ бүрэн боловсруулж, малчдын орлогоо нэмэгдүүлэхийг ХОВД АГРО ПАРКАА байгуулж эрүүл, эко хүнс үйлдвэрлэгч аймаг болохыг Эрдэнэбүрэн сумын ард иргэд дэмжиж байна.

Ховд Сумын иргэдтэйгээ уулзаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.ХҮРЭЛСҮХИЙН мөрийн хөтөлбөрийг танилцуулан, ШИНЭ ХОВД төслийн хүрээнд хийгдэх томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч ярилцлаа. Мөн Улсынхаа хөгжил дэвшлийг түүчээлэн салбар салбартаа олон жил тууштай, үр бүтээлтэй ажилласан иргэддээ салбарын шагнал гардуулж, сумдын эмнэлэгт шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийг өглөө.

Уулзалтын үеэр иргэд:

  • Хүүхэд бүрд хүүхдийн 100 мянга олгож байгаад
  • Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, зээл тэглэсэнд
  • Зээлгүй байсан ахмадууддаа 1 сая төгрөг олгосонд
  • Малчин өрх бүрд 100 мянган төгрөг өгч буйд
  • Ус, дулаан, цахилгааны төлбөрийг тэглэсэнд
  • Ахмадууддаа жилд 2 удаа НАСНЫ ХИШИГ олгох болсонд
  • Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж бусдаас 20 сая төгрөг илүү авах боломж олгосонд
  • ЦАЛИНТАЙ ЭЭЖ хөтөлбөр хэрэгжүүлж байгаад
  • Цалин хөлсийг 50 хувь нэмэгдүүлсэнд талархалтай хандаж байна.

ШИНЭ МЭДЭЭ