МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан Ховдынхоо 20 сурагчийг 20 сая төгрөгөөр урамшуулна
2021.06.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан Ховдынхоо 20 сурагчийг 20 сая төгрөгөөр урамшуулна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичсэн байна.

Тэрээр

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч дүү нартаа дуулгах сайхан мэдээ байна.
Энэ жил Ховд аймгийн хэмжээнд нийт 1100 гаруй сурагч ЕБС-иа төгсөж байгаа билээ. Тэдний дундаас удахгүй болох ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 20 сурагч тус бүрт 1 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.
Оюунт Монголын эрдэмт ирээдүй болсон сурагч дүү нарынхаа сурч мэдэх их үйлсэд амжилт хүсье.

хэмээн бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ