МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Коронавирусыг илрүүлэх PCR төхөөрөмжтэй боллоо
2021.05.25
Орон нутгийн хөгжил

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Коронавирусыг илрүүлэх PCR төхөөрөмжтэй боллоо

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нарын хамтарсан санаачилгын хүрээнд 89 сая төгрөгийн өртөг бүхий “Rotogene Q-5plex” машиныг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд өгснөөр PCR шинжилгээг байршлаас үл хамааран авч 4 цагийн дотор халдварыг илрүүлэх боломжтой болж байна.

Мөн ковидоос гадна тарваган тахал, боом, хачигт халдвар зэрэг бусад олон төрлийн зоонозын халдварт өвчний үүсгэгчийг оношлох боломж бүрдэж байгаа юм. 

 

Хамгийн сүүлийн үеийн энэхүү PCR төхөөрөмжийг хандивлахад хамтран ажилласан БОАЖЯ-ын дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE ) санаачилга, Олон улсын шинжлэх ухаан технологийн төв хамтран ажилласан байна. Гишүүдийн зүгээс энэ байгууллагын хамт олонд талархал илэрхийлжээ.

ШИНЭ МЭДЭЭ