МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэнэбүрэнгийн УЦС-тай холбоотой асуулт саналаа илгээгээрэй
2021.04.23
Эрчим хүч

Эрдэнэбүрэнгийн УЦС-тай холбоотой асуулт саналаа илгээгээрэй

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын УЦС-тай холбоотой Монгол Улсын Еренхий сайдад тавьсан асуулгын хариу ирсэн байна. Ирэх сарын дундуур асуулгын хариуг УИХ дээр сонсоно. 

Иргэд энэхүү асуулгын хариутай нээлттэй танилцаад асуулт, саналаа ирүүлж болох юм байна. 

Засгийн газар Эрдэнэбурэнгийн УЦС-ын гуйцэтгэгчийг тодруулах шалгаруулалтыг 2021 оны 06 дугаар сард багтаан зохион байгуулж, гуйцэтгэгчтэй гэрээ байгуулан УЦС-ын барилга угсралтын ажлыг эxлуулэх бегеед 2026 оны 07 дугаар сард буюу нийт 61 сарын хугацаанд бурэн дуусгаж, хулээн авахаар төлөвлөсөн байна. 

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ойрын үед БОАЖЯ-ны Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж олон нийтэд танилцуулах аж. 

Мөн УЦС байгуулахаар улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагт амьдарч буй 258 айл өрхөд амьжиргааг нь одоо байгаагаас дордуулахгүйгээр нөхөх олговор олгохоор тусгажээ. 

Баруун бүсийг импортын эрчим хүчний ХАРААТ БАЙДЛААС БҮРЭН ГАРГАЖ, гадагш чиглэсэн валютын урсгалыг багасгаж, хямд эрчим хүч, цэвэр усны нөөц бүрдүүлэх олон талын ач холбогдолтой ЭХ ОРОНЧ ТӨСӨЛ ийнхүү гараанаас хөдлөхөд бэлэн болжээ.

ШИНЭ МЭДЭЭ