МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бүх шатны сургуулийн сургалтын төлбөрийг хөнгөлөх журам батлагдплаа
2021.04.19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Бүх шатны сургуулийн сургалтын төлбөрийг хөнгөлөх журам батлагдплаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2021 оны 02-дугаар сарын 24-нд ОЮУТАН СУРАГЧДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ХӨНГӨЛӨХ ТАЛААР Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд албан тоот илгээж байсан. Үүний дагуу журам батлагдлаа. 

Бүх шатны сургуулийн сургалтын төлбөрийг хөнгөлөх журам батлагдсан байна.  БШУЯ-наас өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам баталжээ.

Их дээд сургуулийн тухайд:
  • Хичээл сонголт баталгаажуулахад урьдчилан төлбөр шаардахгүй, цуцлахгүй байх
  • Анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах
  • Төлбөрийн уян хатан нөхцөл сар улирлаар төлөх боломжтой байх
  • Дотуур байрны төлбөрийг буцаан олгох дараагийн төлбөрт шилжүүлэхээр түр журамд тусгажээ.

С.Бямбацогт гишүүний зүгээс салбартаа хурдтай, мэдрэмжтэй сайн ажиллаж байгаа Л.Энх-Амгалан сайдад талархаж буйгаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ