МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Бямбацогт гишүүн Ипотекийн 8% зээлтэй иргэдийн зээлийг 6% болгох асуулга тавив
2021.04.16
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт гишүүн Ипотекийн 8% зээлтэй иргэдийн зээлийг 6% болгох асуулга тавив

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “...Нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна...” гэж заасан.

Энэ дагуу Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч буй зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон билээ.

Үүнтэй холбоотойгоор орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн хүүгээ бууруулж 6 хувийн хүүтэй болгох хүсэлтэй иргэн маш олон байна. Цар тахлын дэгдэлтээс үүдсэн эдийн засгийн хямралаас шалтгаалан иргэдийн орлого буурч байгаа тул ипотекийн зээлийн хүүг өмнө болон дараа авсан гэж ялгалгүйгээр 6 хувь болгон бууруулах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавиад байна.

ШИНЭ МЭДЭЭ