МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

СУМЫГ АЙМГИЙН ТӨВТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОХ ЗОРИЛТОД ОНЦГОЙЛОН АНХААРНА
2025.02.25
Орон нутгийн хөгжил

СУМЫГ АЙМГИЙН ТӨВТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОХ ЗОРИЛТОД ОНЦГОЙЛОН АНХААРНА

УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангабыл нарын хамт Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Цагааннуур тосгон, Ногооннуур сумын ард иргэдтэй уулзлаа.

Сумын иргэдэд УИХ-аас батлагдсан хууль, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, сумуудад хийгдэх бүтээн байгуулалтын ажил, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн асуултад хариуллаа.

Үүнд:

  • Сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох;
  • Боомтын сэргээлтийн хүрээнд Цагааннуур боомтыг өргөтгөх ажлыг эрчимжүүлэх;
  • Цагааннуур тосгоны 100 жилийн ойгоор санаачлсан ажлуудыг дэмжих;
  •  Ногооннуур сумын Тусгай хамгаалалттай бүсэд орсон зарим өрхийн асуудлыг холбогдох яаманд уламжлах.

ШИНЭ МЭДЭЭ