
2025.02.24
Улстөр
О.Батнайрамдал: Цаг үеэсээ хоцорсон стандартад шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт 3 өдөр амжилттай зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас тодрууллаа.
Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх, бидний өдөр тутмын амьдралын амин чухал асуудал болох барилга, эрүүл мэнд, хүнсний салбар, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудал, шийдлийг гурван өдөр хэлэлцлээ. Давхардсан тоогоор 1400 гаруй төлөөлөгч хэлэлцүүлэгт оролцлоо. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй бөгөөд талуудын санал хүсэлтийг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Салбар бүрт олон асуудал бий. Тэдгээр асуудлыг хэрхэн шийдэх талаар мэргэжлийн хүмүүсээс санал хүлээн авлаа. Хэлэлцүүлэг үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Салбарынхан дуу хоолой нэгтэйгээр асуудлаа ярьж, шийдлээ эрэлхийллээ. Салбар хэлэлцүүлэг тус бүрээс зөвлөмж гарсан.
Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал