
2025.02.20
Орон нутгийн хөгжил
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДЛАГА БОЛОН СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар, Х.Жангабыл нарын хамтаар аймгийн удирдлагууд болон сумдын Засаг дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчидтай уулзалт хийлээ.
Тус уулзалтаар УИХ-ын 2024 оны намрын чуулганаар хэлэлцсэн баталсан хуулийн төсөл болон Баян-Өлгий аймагт хийгдэхээр төлөвлөж буй зарим бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулга хийж, тэдний санал бодлыг сонслоо. Уулзалтаар дараах асуудлуудыг уламжлан шийдвэрлүүлэх талаар ярилцлаа.
Үүнд:
- Бүсчилсэн хөгжил зорилтод хөтөлбөрт тусгах хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;
- Өлгий сумын захын айлуудыг цахилгаанаар хангах;
- Аялал жуулчлалыг сурталчлах нэгдсэн платформтой болох;
- Аймгийн төвд төрөлжсөн ахлах сургууль байгуулах;
- Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тоглоомоор хангах;
- Улаанбайшинт-Цагааннуурын боомтод эрүүл мэндийн яаралтай тусламжийн цэгийг байгуулах;
- Сумдад хүүхдийн шүдний кабинет байгуулах;
- Эх хүүхдийн эндэгдлийг багасгах зорилгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлэг болгон өргөжүүлж, хүний нөөцийг чадавхжуулах;
- Өмнөгол, Шарнуурын сав газруудыг малын тэжээл тариалангийн талбай болгох, газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжих.
ШИНЭ МЭДЭЭ


Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22

МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08