МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулахад туршлага судлахаар Япон Улсад ажиллаж байна
2025.02.17
Гадаад харилцаа

Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулахад туршлага судлахаар Япон Улсад ажиллаж байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Япон Улсад ажиллаж байна. Тус бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат, М.Нарантуяа-Нара болон бусад албаныхан багтаж буй. 

Монгол улсад нэн шаардлагатай байгаа асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах Анхдагч хууль боловсруулах ажлынхаа хүрээнд орон нутаг, асрамжын газрууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзалт хэлэлцүүлэг, санал асуулт авсаар байгаа билээ. Энэ ажлынхаа хүрээнд туршлага солилцохоор, хэрэгжилт нь ямар байдгийг үзэж судлахаар Япон улсын Токио хотод ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ