МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.12.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Сайд нартай хамтарч ажиллах санал хүргүүллээ
Ард иргэдээс цаг уурын өөрчлөлт, агаар, орчны бохирдлын /утаа/ улмаас хүн амын дунд тэр тусмаа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж уушгины хатгалгаа, харшил зэрэг бусад эрүүл мэндийн асуудал, өвчлөл нэмэгдэж, эмч, эмнэлгийн байгууллагын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой төр засгийн зүгээс зүй зохистой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх талаар санал, хүсэлтийг ихээр ирүүлээд байна.
Иймд өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5-д тус тус заасны дагуу хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын улирлын амралтын хугацааг урагшлуулах талаар саналыг Танд үүгээр хүргүүлж байна.
Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн урт хугацааны амралттай холбоотой хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах, хамгаалах талаар арга хэмжээ авч Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарч ажиллахыг хүсье гэсэн утгатай саналыг Боловсролын Сайд П.Наранбаярт хүргүүллээ.
ШИНЭ
МЭДЭЭ
М.Нарантуяа-Нара: Нийгмийн даатгалын сангийн мөнгө эзэн биегүй, нам улс төрийн эвслийн эрх мэдэлтэн өөрсдийн дурын банканд байршуулдагт ямар ч хариуцлага тооцдоггүй
2025.02.25
Иргэдийг асрах, хамгаалах тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй
2025.02.24
УИХ-ын ажлын хэсгийн гишүүд Япон Улсын асаргаа, сувилгаа, нийгмийн хамгааллын талаар туршлага судалжээ
2025.02.24
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадын асаргаа, сувилахуйн асуудлаар мэдээлэл хийлээ
2025.02.24
Япон Улсын ахмад настны асаргаа халамжийн тогтолцоо, хууль эрх зүйн орчинг, бүтэц зохион байгуулалтыг судаллаа
2025.02.21
Шизүока мужийн Фүжи хотын ФүжиРакүжүэн хэмээх ахмадын асаргааны газрын үйл ажиллагаатай танилцлаа.
2025.02.20
Судалгааны ажлын хүрээнд Шизүока мужийн дэд захирагч Масүй Хироши сантай уулзлаа
2025.02.17
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Япон Улсын Шизүока мужид ажиллалаа
2025.02.14
Япон улсад асаргааны даатгал үйлчилдэг
2025.02.14
Хүндэтгэлийн хүлээн авалтад Япон улсын их хурлын 16 гишүүд хүрэлцэн ирж оролцлоо
2025.02.13
Япон улс 0-18 насны хүүхэд бүрт сар бүр тэтгэлэг олгодог
2025.02.13
Анхны гадаад томилолтын ажлаар сурч хөдөлмөрлөж ихийг сурсан арлын Япон улсдаа ирлээ
2025.02.12
Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсгийн хурал боллоо
2025.02.11
М.Нарантуяа-Нара: Сайн зуух учраас ЭНИЙГ ХЭРЭГЛЭ гээд иргэдэд өгчихсөн
2025.02.07
М.Нарантуяа-Нара: Утаа, угаарын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгодог болох ёстой гэхээр үхсэний хойноос яах юм гэж байгаа нь хэтэрхий харгис
2025.02.05
М.Нарантуяа-Нара: Намайг номхон тэмээ болгоно гэж бодвол андуурал шүү. Хурал бүр дээр хий хараахаас цаашгүй нэг иргэн сонсголын үеэр намайг нэхэж гэнэ
2025.02.04
М.Нарантуяа-Нара: Хариуцлагын тогтолцоо байхгүй учраас утаанд сүүлийн 15 жилд 1 их наяд 500 тэрбум төгрөг үргүй зарцуулсан
2025.02.03
Утааны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2025.01.31
Хүүхдийн эрхийн төлөө нэгдсэн 26 гишүүний олонх нь жагсаалтаар сонгогдсон гишүүд байна
2025.01.31
ХЗБХ хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа
2025.01.29