
2025.02.11
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Монгол Шуудан ХК-д ажиллаж, үйл ажиллагаатай танилцлаа
Улсын Их Хурлын Гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж. Золжаргал болон албаны хүмүүс Монгол Шуудан ХК-д ажиллаж, үйл ажиллагаатай танилцлаа.
Ингэхдээ, эерэг тэнцэлтэй, ногдол ашиг хуваарилаад явж байгаа төрийн өмч давамгайлсан хувьцаат компани цаашдаа улс даяар тогтсон сүлжээгээ ашиглаад хөгжих боломж мөн эрхзүйн орчны талаар санал, дүгнэлтийг хэлэлцэв.