
2025.02.07
Орон нутгийн хөгжил
Цагаан-Овоо сумын сургуулийн барилгыг шинэчлэх шаардлага үүсжээ
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн иргэд, малчдын төлөөлөлтэйУИХ-ын гишүүн М.Бадамсүрэн өнөөдөр уулзаж, санал бодлоо солилцлоо.
Нутгийн иргэдийн зүгээс дараах санал хүсэлтийг УИХ-ын гишүүнд уламжилжээ.
- Сумын төвд Бага сургуулийн барилга шинээр барих
- Багийн Бага сургууль байгуулах,
- Малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох явуулын болон хувилбарт сургалт явуулж буй багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх
- Хүүхдийн хөгжлийн Хүн болох багаасаа төслийг улам бүр өргөжүүлэх
- Бэлчээр хамгаалах, хог хаягдлын талаарх бодлого, зохицуулалтыг оновчтой болгох, нөхөрлөлүүдийг дэмжин өргөжүүлэх
- Махны экспортыг хориглохгүй байх, өөр аргаар төв суурин газрын махны үнэд зохицуулалт хийх
- Ноолуурыг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээн экспортлох нь зөв, гэхдээ малчдаас худалдан авах үнэ буурахаас сэргийлэх бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг саналуудыг дэвшүүлж байна.
ШИНЭ МЭДЭЭ

Дорнодын сайчууд төрдөө үнэлүүллээ
2025.04.14
