МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

П.Батчимэг: Парламент ёсыг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллана
2024.07.02
Улстөр

П.Батчимэг: Парламент ёсыг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллана

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хууль тогтоох дээд байгууллага болох УИХ анх удаа 126 гишүүнтэй болсон. 126 гишүүнтэй УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр /2024.07.02/ нээсэн юм. 

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд "Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилъё" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад 126 гишүүний олонх дэмжлээ. 

УИХ-ын гишүүн П.Батчимэг энэ үеэр “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын баталгаа бол ардчилал тэр дундаа  парламентын ардчилал юм. Тэр ч утгаараа энэ удаагийн парламентад гишүүн болж орсон миний бие парламент ёсыг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах болно. Парламентын гишүүн хүн олны анхаарлын төвд урд урьдынхаас илүү ордог гэдгийг ухамсарлаж ёс зүйтэй, хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэй ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

ШИНЭ МЭДЭЭ