МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Халамжийн нийгмийн ажил" хэлэлцүүлэг ШУТИС дээр боллоо
2025.01.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Халамжийн нийгмийн ажил" хэлэлцүүлэг ШУТИС дээр боллоо

УИХ-ын эмэгтэй гишүүдийн өргөн барих гэж буй анхдагч Нийгмийн ажлын хуулийн төслийн цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Тав дахь хэлэлцүүлгээ Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Нийгмийн ухааны салбарын Нийгмийн ажлын хөтөлбөрийн хамт олонтой хамтран цахим, танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулсан талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун онцлов.

Түүний хувьд уг цуврал хэлэлцүүлгийг эхнээс нь зохион байгуулсан нэгэн. Нийгмийн ажлын мэргэжлийн хөтөлбөрийг 28 жилийн хугацаанд хэрэгжүүлж, ажиллах хүчийг бэлтгэж ирсэн багш нар болон төгсөгчид, дүүргийн, орон нутгийн  хөдөлмөр халамж хариуцсан мэргэжилтнүүд оролцож санал, хүсэлтээ нээлттэй илэрхийлсэнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун талархал илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ