2024.12.24
Эрүүл мэнд
П.Батчимэг: Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн санал хүсэлтийг Т.Мөнхсайхан сайдад албан бичгээр хүргүүллээ
УИХ-ын гишүүн П.Батчимэг өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, хүүхдийн ханиад томууны нөхцөл байдалтай танилцсан билээ.
Энэхүү уулзалтын мөрөөр хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг, эх болон эмнэлгийн удирдлага, мэргэжилтнүүдээс гарсан санал, хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд албан бичгээр хүргүүлсэн байна.
Тэрбээр энэ талаар “Мөн өчигдрийн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар утааны сонсгол зохион байгуулахыг дэмжиж, ажлын хэсгийг байгуулсан. Миний бие тус байнгын хорооны гишүүний хувиар Ажлын хэсгийн гишүүнээр оролцохоор боллоо. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж буй агаарын бохирдлын асуудалд хүчтэй дуу хоолойгоо хүргэн ажиллах болно” гэсэн юм.