МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Саранчулуун: Архи ууж, тамхи татаж стрессээ тайлдаг гэж нийгмийн сүлжээгээр сурталчилж байгааг өөрчлөх ёстой
2025.01.28
Эрүүл мэнд

О.Саранчулуун: Архи ууж, тамхи татаж стрессээ тайлдаг гэж нийгмийн сүлжээгээр сурталчилж байгааг өөрчлөх ёстой

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд эхэллээ. 

Хоёр өдрийн турш үргэлжлэх тус хэлэлцүүлгийн эхний өдөр дараах сэдвээрх илтгэлүүд хэлэлцүүлэгдэв.

  • Нийгмийн эрүүл мэндэд тамхины хяналтын ач холбогдол
  • Ирээдүй, хойч үеэ тамхины хор хөнөөлөөс хамгаалах нь
  • Тамхины татварын нийгмийн эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх үр нөлөө
  • Салбарын төлөөллийн дуу хоолой гэх мэт.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун оролцож, өөрийн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр “Миний хувьд эрүүл мэндийн зан үйлтэй холбоотойгоор мэргэжлийн хичээлүүдийг заадаг байсан. Дурлалтай холбоотой асуудлаа архи, тамхитай холбочихдог. Архи уугаад стрессээ тайлах, найзуудтайгаа уулзах гэх мэт зан үйлийг урлаг уран сайхнаараа дамжуулан сурталчилдаг болсон. Нийгмийн хариуцлагын хүрээнд бодлогоор үүнийг зогсоох ёстой. Яагаад гэвэл тэр медиаг үзсэн тамхи огт татдаггүй, эсвэл заримдаа найзыгаа дуурайж тамхи сорж үздэг эхний хоёр бүлгийн хүүхдүүд буруу үлгэрлэл авна. Тэгэхээр нийгмийн сүлжээ, медиагаар гарч байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч, үүнийгээ бид бодлого эрх зүйн хувьд дүгнэх хэрэгтэй. Шууд механикаар тамхи татахыг хориглох, татвар нэмэх нь төдийлөн ач холбогдолгүй. Тэгэхээр хүүхдүүдийн далд ухамсарт нөлөөлж байгаа сошиалд анхаарах шаардлагатай” хэмээв. 

ШИНЭ МЭДЭЭ