2024.10.02
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
УИХ-ын дарга, гишүүд “Монгол орны бэлчээрийн үндэсний форум”-д оролцлоо
“Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдэвт Монгол орны бэлчээрийн үндэсний форум-VII Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2024.10.02/ эхэллээ. Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар зорилтоо ахиулсныг дурдав.
Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Улсын Их Хурлын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн талаар мэдээлэл хийв. Тэрбээр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 4.2, 4.4-т заасан зорилт, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг нь тогтоолын хүрээнд байгуулагдсан үндэсний хөдөлгөөнүүдийн үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч, бодлого арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана гэв.
Мөн Ажлын хэсэг хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч, эрчимтэй ажиллаж байгааг дурдаад, цаашид энэ хүрээнд эл салбарын гадаад, дотоодын мэргэжилтэн, судлаачидтай хамтарч ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн.
ШИНЭ МЭДЭЭ
Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилно
2025.01.16
Ажлын хэсэг хуралдлаа
2024.12.19
Зочин: УИХ-ын гишүүн М.Мандхай оролцлоо
2024.09.28