МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүд Дархан-уул аймагт ажиллаж байна
2025.01.27

УИХ-ын гишүүд Дархан-уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар, Байнгын хорооны гишүүн Д.Бум-Очир, Д.Энхтуяа, Б.Уянга, Д.Батбаяр, Г.Очирбат нарын хамт Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Ингэхдээ байнгын хорооны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцан Дархан-Уул аймагт шилжин ирсэн Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпорац, Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн салбар, Жижиг дунд үйлдвэрийн газраар зочилж, албан хаагчидтай санал солилцжээ.

Энэ үеэр ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм.

Тодруулбал: 

  • ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, чиглэл,
  • Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн Хүнсний үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн,
  • Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Газар тариалан-Атрын IV” аян танилцуулга,
  • Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж Хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ-“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний танилцуулга,
  • Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан “Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ” танилцуулга,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ-“Шинэ хоршоо” хөдөлгөөн танилцуулга,
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа Мал эмнэлгийн албаны өнөөгийн байдал, цаашдын зорилтоо танилцуулжээ. 

ШИНЭ МЭДЭЭ