Б.Мөнхсоёл: Электрон тамхийг янжуур тамхитай адил онцгой албан татвартай болгоё
Өнгөрсөн парламентын үед хуулийн төсөл гарчихсан байсан. Энэ ажлын хэсэг ахалж байгаа Номинчимэг гишүүний хэлсэнчлэн Улс төрийн амбиц хангалттай байгаагүй. Нөгөө талдаа тамхины бизнес хийдэг компани, ААН-үүд харьцангуй санхүүгийн эрх мэдэлтэй. Өсвөр үеийнхэн, үр хүүхдүүдээ хамгаалъя гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийг харлуулдаг маш их сөрөг PR хийдэг энэ явдал нөлөөлсөн. Энэ ажлын хэсэгт орж ажиллахад хүний хувьд хамгийн их анхаарч байгаа асуудал бол.Электрон тамхийг янжуур тамхитай адил онцгой албан татвартай байх ёстой гэсэн үзэл баримтлал, чиглэлтэй явж байна.
Бусдын хэлж байгаа шиг насны босго тавих, электрон тамхийг өнгө үзэмж, амтаар нь хүүхдүүдийг хуурахгүй байхаар зохицуулах. Импортолж оруулж ирэхдээ электрон бараа нэрийн дор хэн дуртай нь оруулж ирэхгүй байх.Зөвхөн бизнесийн этгээд үүнийг худалдаалдаг бөгөөд татвар төлдөг, лиценз авдаг байх гэх мэт олон зохицуулалт хийхээр зорьж байгаа. Энэхүү ажлын хэсэгт орсон зорилго нь ээж хүний хувьд үр хүүхдүүд, өсвөр насныхыгаа хамгаалах чин хүсэлтэй байна. Та бүхэн зөвхөн хурал, цуглаанд орох төдий бус сошиал дээр бусад байдлаар дэмжиж өгөөрэй гэж хүснэм. Бид татварын орчныг бүрдүүлэхэд тоо, мэдээлэл дээр ажиллаж байгаа. ӨСВӨР ҮЕЭ ХАМГААЛЪЯ!