УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Өөрсдийнхөө үнэтэй цагийг зарцуулж, санал бодол, мэдлэгээ хуваалцсан бүх гаднын зочид болон дотоодынхоо экспертүүд мөн холбогдох байгууллагуудын албан хаагчид, удирдлагуудад гүн талархал илэрхийлье. Хамгийн гол нь зохицуулалт дутуу байна гэдгийг бүгд мэдлээ. Зөвхөн янжуур тамхи биш,шинэ тутамд гарч ирж байгаа электрон тамхи. Түүн дотор орж байгаа маш олон төрлийн тамхины хэрэглээг зохицуулах хэрэгтэй. Зохицуулахдаа татварын орчноор зохицуулах нь маш чухал. Түүнээс гадна дэлгүүрт байршуулах болон брэндийн асуудал. Хаана, хэрхэн лангуун дээр тавих гэдгээс эхлээд маш олон нарийвчилсан асуудлууд байгааг бид нар сонсож мэдлээ. Энэ нь томчуудын санаа зовоод байгаа асуудал биш. Эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид сая илтгэл тавьсан Ариунзаяа болон Ууганцэцэг багш нар судлаачид тоогоор нотоллоо. Би хоёр охинтой ээж хүн. Миний охин 13-14 настайдаа OO өрөөнд үеийнх нь хүүхдүүд веб татаад байна энэ бол аюултай тийм ээ гэж хэлж байсан.
Тиймээс 126 гишүүний нэг болж орж ирээд, олон ажлын хэсэгт ажиллаж байгаагийн нэг нь Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсэг. Энэ ажлын хэсэгт орсноор үнэлгээ шинжилгээ хийх шаардлагатай бол нэмэлт өөрчлөлтийг хийхэд өөрийнхөө хувь нэмрийг оруулахаар ажиллаж байна. Гадаад, дотоодгүй маш их мөнгө эргэлдэж байна. Маш их мөнгөний эсрэг, хүчтэй лоббины эсрэг, хүчтэй улс төрийн баг өндөр албан тушаалтнууд нэгдэх ёстой гэдгийг хэлж байна. Тэгэхээр зөвхөн Номинчимэг ахлагчтай УИХ-ын цөөн хэдэн гишүүд биш нийгмээрээ, холбогдох ажилтнууд, экспертүүд, эцэг эхчүүд, багш нар, сурган хүмүүжүүлэгч бүгд нэгдээсэй гэж хүсэж байна. Хамтдаа, хүчтэй байгаарай, янз бүрээр сошиалаар элдвээр хэлүүлбэл хамгаалаарай. Монгол Улсад маш олон асуудал байна, яагаад шийдэгддэггүй вэ? Ерөөсөө багийн тоглолт байдаггүй, өөр улс төр, бохир улс төр, янз бүрийн мөнгө хүчтэй байдаг. Тиймээс бүгдээрээ мэдэж байгаа бол хүссэнээ хийдэг байя л гэж уриалмаар байна.