МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Рэгдэл: УИХ-д Ахмадын оролцоог дэмжих бүлэг байгуулагдсан
2025.01.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Рэгдэл: УИХ-д Ахмадын оролцоог дэмжих бүлэг байгуулагдсан

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Шинжлэх ухааны салбарын ахмад ажилтнуудтай өнөөдөр уулзаж, ахмадуудтайгаа санал солилцлоо.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл хэлсэн үгэндээ УИХ дээр Их хурлын 20 гишүүний бүрэлдэхүүнтэй “Ахмадын оролцоог дэмжих бүлэг” байгуулагдсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан саяхан болж өнгөрсөн Ахмадын үндэсний чуулган дээр зарласныг онцоллоо.

Мөн тэрбээр “Хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн 2 тулгуур баганын нэг нь мэдлэг, нөгөө нь туршлага байдаг. Мэдлэг гэдэг баганыг бүтээдэг гол хүчин бол залуу болон дунд үе, туршлага гэдэг баганыг ахмадууд авч явдаг. Ямар ч боловсролоор оруулж болохгүй тэр их чадварууд туршлагын үр дүнд бий болдог.

Тиймээс аливаа улс хөгжлийн бодлогоо эрчимтэйгээр нийгмийн бүх бүлэг давхаргыг оролцуулж авч явахад ахмадуудынхаа туршлагыг ашиглах нь чухал бөгөөд ахмадын эрх зүйн шинэ орчинд ахмадын оролцоог нэмэгдүүлж, хамтраад ажиллахад ихээхэн боломжууд бий болох юм” гэлээ.

Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг “Ахмад настны хууль”-ийн нэмэлт өөрчлөлт болон бусад хууль тогтоомжийн тухай илтгэл тавьж, ахмадуудын асуултад хариулж, саналыг сонслоо.

ШИНЭ МЭДЭЭ