С.Эрдэнэболд: Нийслэлийн Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан бэ
УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Бид нар арваннэгдүгээр сард парламент стратеги төлөвлөгөөгөө дөрвөн жилээр баталсан. Үүнд таван 5 тулгууртай гээд, Х.Булгантуяа дарга ахалсан. Нэгдүгээр, хүн төвтэй гэдэг зарчмыг оруулчхаж байгаа юм. УИХ-аас гарч байгаа бүх шийдвэрүүд хүн төвтэй байх энэ шалгуур үзүүлэлтийг хангах ёстой гэсэн нэг зүйл. Хоёрдугаарт төсөв батлах процесс явсан. Төсвийг 2025 оны хөгжлийн хөтөлбөр дагуулж орж ирсэн. Нэгд эдийн засаг, 2-т бүсчилсэн хөгжил, 3-д монгол хүн, 4-д монгол хүний эрх чөлөө. гэтэл энд нэг нэг алдаа гараад байгаа юм. Юу вэ гэхээр, төсвийг үндэсний аюулгүй байдлын бодлогын бичиг баримтад нийцэж байгаа эсэхийг Аудитын газар хянах ёстой.
Дүгнэлт дээрээ хянахгүй орж ирээд байгаа. Яагаад хянаагүй юм бэ гэхээр УАБЗ-өөс бичиг баримтад төсөв нийцэж байгаа эсэх талаар шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох ёстой. Гэхдээ хууль дээрээ шалгуур үзүүлэлт нь гараагүй. Тийм учраас Ерөнхий сайд та УАБЗ-ийн гишүүний хувьд энэ шалгуур үзүүлэлтийг яаралтай гаргаач ээ гэж байгаа юм. Шалгуур үзүүлэлтүүд гарч байж аюулгүй байдал болон энэ төсөв шийдвэр гаргалтууд хоорондоо уялдах гээд байгаа юм. Яагаад үндэсний аюулгүй байдал яриад байгаа юм бэ гэхлээрээ Нямбаатар дарга руу чиглэж байгаа асуулт ньй болохлоор Улаанбаатар хотын алсын дүүргүүдээ оруулахаар 4700 км квадрат газар нутаг байгаа юм. Тойрсон 3 аймгаа оруулаад тооцохоор 118,469 мянган км квадрат газар нутагт 350 мянган хүн бий.