2025.01.22
Эдийн засаг, Худалдаа
“ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс зохион байгуулж буй "Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт Улаанбаатар хотноо 2025.01.20-22-ны өдрүүдэд “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн Хурлын танхимд болж байна.
Тус нэгдсэн арга хэмжээг нээж ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл үг хэлсэн бөгөөд тус сургалтад ТӨБЗГ-ын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа, тус хэлтсийн хяналт шалгалт хариуцсан албан хаагчид болон 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга нар, хяналт шалгалт хариуцсан нийт 50 гаруй албан хаагчид хамрагдаж байгаагаараа онцлогтой.
Сургалтын эхэнд ТӨБЗГ-ын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа сургалтын зохион байгуулалтын талаар ерөнхий танилцуулга өгч, нэгдсэн мэдээллийг хүргэлээ. Сургалтын эхний өдөр 21 аймгийн буюу Архангай, Увс, Ховд, Хэнтий, Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Баян-Өлгий, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Дорнод аймгуудын Орон нутгийн өмчийн газрын дарга нар энэ хугацаанд авч хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.