“ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ БОЛЛОО
2025.01.22
Эдийн засаг, Худалдаа

“ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ БОЛЛОО

2025.01.21-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс зохион байгуулж буй "Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт хоёр дахь өдрөө амжилттай болж өнгөрлөө.

Сургалтын үеэр Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр "Санхүүгийн хяналт, шалгалт түүний тухай ойлголт", Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Т.Цэнд-Аюуш "Төрийн өмчит компанийн засаглалын олон улсын сайн туршлага", Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим Худалдан авах ажиллагааны мэдээллийн технологийн дарга Н.Цэрэнсамбуу, ахлах мэргэжилтэн Ц.Лхагвасүрэн нар "Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалт, хэрэгжилт" болон "Худалдан авах ажиллагааны цахим системийн хэрэглээ, анхаарах асуудал", Үндэсний аудитын газрын аудитор Г.Оюунтөгөлдөр "Эргэлтийн хөрөнгийн тухай" сэдвүүдээр тус тус илтгэл тавьж оролцлоо.

Тус сургалтын төгсгөлд 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга, албан хаагчдын дунд нээлттэй, ил тод ярилцлага өрнөснөөр хоёр дахь өдрийн арга хэмжээ ийнхүү өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ