МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.01.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид хүлээн авлаа

Өнөөдөр БГД-ийн 29-р хороонд байрлах "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид хүлээн авлаа. Ингэснээр тус хороонд байрлах Эрин, Өнөр зэрэг томоохон хотхон, хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр сургуульд явж чанартай боловсрол эзэмших юм.

Анх тус сургуулийг хувийн хэвшлээс төрд худалдан авах санал гаргаж, иргэд оршин суугчдын гарын үсгийг цуглуулан холбогдох албаны хүмүүст уламжлахаас эхлээд шат дараатай олон ажил хийсний үр дүнд 29-р хорооны хүүхдүүд маань Япон стандартаар баригдсан, жишиг төрийн өмчийн сургуульд суралцахаар болж байна.
Баянгол дүүргийн хэмжээнд төрийн өмчийн сургуульгүй үлдээд байсан 29-р хорооны асуудал ийнхүү шийдэгдсэнээр өнгөрсөн жилүүдэд нийт 14 сургууль, 13 цэцэрлэгийн төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ