МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.01.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Батжаргал: Амьдралд нийцсэн хуулийн шинэчлэл хийх шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.01.17/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал.

Малын индексжүүлсэн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирж байгаа юм. Үзэл баримтлалынх нь хувьд хэлэлцэхийг нь дэмжчихмээр байна. Тэгээд чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогт ажиллахдаа энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдэд их олон талаас нь зөв мэдээлэл өгч, тэдний санал бодлыг авч нэлээн өргөн хүрээтэй бодитой хэлэлцүүлэг хийгээд тэгээд дараагийн хэлэлцүүлгүүд явах нь зөв. Тэгэхдээ энэ чинь шинэчилсэн найруулга биш нэмэл,өөрчлөлт учраас бодит амьдралаас гарч ирж байгаа асуудлуудыг хуулийн төсөлд оруулъя гэхээр хөндөгдөөгүй гэдэг үүднээс ярьж чадахгүй болчихно.

Тийм учраас магадгүй би Их хурлын гишүүдийг хуулийн төсөл санаачилж оруулж ирээд , тэгээд хамтатгаад хэлэлцээд явбал амьдралдаа нийцсэн хуулийн шинэчлэл болж магадгүй гэж хараад байна. Ингэх нь ч бараг зөв байх . За одоо орж ирчхээд байгаа хуулийн төсөл дээр хорогдлынхоо босгыг уян хатан болгоно , тоогүй болгож хувьгүй болгож байгаа. 2 дугаарт гарсан хохирлыг бүр гүйцэтгэлийн тооллого тайлангаар биш явцын мэдээлэл дээр тулгуурлаад хэсэгчилж олгох тухай ийм л 2 асуудал хөндөөд байгаа юм .

Босго үзүүлэлт тогтооход Монгол улсын өргөн уудам нутаг дэвсгэрийг мужлах шаардлагатай болчхоод байна. Тэгэхээр тэр тухайн мужид байгаа сум орон нутгуудад ямар босго байх юм гэдгийг харгалзах ёстой энэ илүү үнэнд ойрхон болно. Дээр нь бодитой юм тогтооё гээд байгаа бол дан ганц даатгалын санал баймгүй байна. Онцгой комиссынхоо саналыг давхар авч ярьдаг байх ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ