МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.12.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
“Идэр Оюуны Ундраа” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад батламж гардууллаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, физикийн ухааны доктор А.Ундраагийн нэрэмжит “Идэр Оюуны Ундраа” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад Батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн А.Ундраа нь “ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлгээр дамжуулан байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарт суралцагч оюутнуудад бодитой дэмжлэг үзүүлж, тэдний бүтээлч үйл ажиллагааг урамшуулах, цаашлаад шинжлэх ухааны салбарын үнэ цэнийг сурталчлан таниулах замаар тус чиглэлээр сонгон суралцахын ач холбогдлыг таниулах, уриалах зорилгоор 4 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж байна.
2024 оны хувьд Монгол Улсын Их Сургууль болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн байгалийн ухаан, инженер техникийн салбарын бакалаврын 3, 4 дүгээр түвшний суралцагчдын дунд энэхүү тэтгэлгээ зарлаж 5 оюутан тус бүрт 1.000.000 (Нэг сая төгрөг), 25 оюутанд тус бүр 100.000 (Нэг зуун мянга) төгрөгийн урамшууллыг олголоо.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Шинжлэх Ухааны Доктор Х.Цоохүү нарын хүндэт зочид хүрэлцэн ирж, А.Ундраа гишүүнд талархал илэрхийлэн, байгалийн ухаан, инженер техникийн салбарт дурлан ажиллах, судалгааны ажил эрхлэхийн сайхныг дурьдаад, тус салбар бол шинжлэх ухааны суурь юм гэдгийг онцлон, мэндчилгээ дэвшүүллээ.
ШИНЭ
МЭДЭЭ
Төгсөгчдийн Үндэсний VII дугаар Бага Хурал боллоо
2025.01.20
НӨАТ-ыг таван хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барина
2025.01.13
Орон сууцны ногоон санхүүжилтийн асуудлаарх ажлын хэсгийн хуралдаанаар банкны салбарын мэдээллийг сонслоо
2025.01.13
А.Ундраа: Цөмийн энергийн газрыг татан буулгасан нь улсын хөгжилд ухралт болсон
2025.01.09
“Идэр Оюуны Ундраа” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад батламж гардууллаа
2024.12.27
Дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах хэлэлцүүлэг боллоо
2024.12.17
УИХ-ын гишүүн А.Ундраа: Улаанбаатар хотын гол асуудал агаар, орчны бохирдол
2024.12.12
УИХ-ын гишүүн А.Ундраа: Ураны бусад ордуудын хувьд хөрөнгө оруулагчийн лицензийг цуцалсан, арбитрын шүүхэд ялагдсан гашуун сургамж бий
2024.11.29
А.Ундраа: Энэ парламент хамгийн олон эмэгтэй гишүүдтэй болсон
2024.11.28
А.Ундраа: Дотоод орчны бохирдлыг бууруулах зохицуулалтыг салбар бүрийн хуульд тусгах шаардлагатай
2024.11.27
Дотоод орчны бохирдлыг бууруулах зохицуулалтыг салбар бүрийн хуульд тусгах шаардлагатай
2024.11.13
А.Ундраа: Шинэ хотыг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажилтай маш сайн уяж өгөх хэрэгтэй
2020.05.08
Монгол Улс 21 улс оронтой ялтан шилжүүлэх боломжтой боллоо
2020.05.08
А.Ундраа: Монгол Улсын иргэн орон нутгаа хамгаалах томилгоот үүрэгт бэлэн байх ёстой
2020.03.19
А.Ундраа: Коронавирусээр өвчилсөн гэх франц иргэнийг би танихгүй
2020.03.12
А.Ундраа: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмнэ, кабинетаа ч тэгж бүрдүүлнэ гэсэн улс төрийн намыг дэмжих ёстой
2020.03.03
А.Ундраа: Эрсдэлийн менежмэнтийн талаар Засгийн газар тодорхой шийдвэр гаргах байх гэж найдаж байна
2020.02.17
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
2020.01.13
А.Ундраа: Нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгох хувилбар яригдаж байгаа
2020.01.06
А.Ундраа: Өмчлөлийн санг хуулийн төслөөр тодорхой болгож өгөх хэрэгтэй
2020.01.03