2025.01.09
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
С.Бямбацогт: Өмнөх алдаагаа давтаж болохгүй
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Энэ заалтыг дэмжиж байгаа. Оюутолгойдээр бидний алдсан алдаа 34% эзэмшинэ гэсэн. Гэтэл 34%-ийг эзэмшихдээ өрийг нь дагуулаад зээл монгол дээр бичээд явахаар ийм алдаа л гарчихсан. Байгалийн баялгийн эзэн бид ямар ч төлбөр авахгүй, зээл авахгүйгээр эзэмших л ёстой байсан. Одоо бид Рона дээр тэгээд л хийж байгаа. Тийм болохоор одоо иймэрхүү юман дээр сайн анхаарч байхгүй бол УИХ-аас тогтоол гаргаж өгдөг, хууль гаргаж өгдөг хэрэгжүүлэхдээ Засгийн газар болон холбогдох албан тушаалтнууд гуйвуулж, мушгиад хэрэгжүүлчихдэг. Үүнээсээ болж эцэст нь ийм сөрөг үр дагавартай байдаг.
Бид нар ОТ-н туршлагаас харсан. Дахиад нөгөө асуудал болбол зардлын менежментийн төлбөр гэж 6% удирдлагын зардал. Тэр менежмент хийж байгаа хүмүүс нь аль болох их зардалтай ажиллана. Түүнээс нь 6%-ийн төлбөр, урамшуулал олгож авах учраас аль болох өндөр зардалтай гаргаж ажилласан. Үүнээс болж Монгол Улс өрөнд орсон. Уг нь гэрээ хийхдээ ашгийнхаа 6%-ийг ав,аль болох хувьцаа эзэмшигчдээ хөрөнгө оруулагч нартаа илүү ашиг өгнө Түүнээсээ 6%-аа өгсөн болбол тэр менежментийн баг илүү ашигтай ажиллуулахын тулд анхаараад 6%-аа ахиу авахын тулд ажиллах байсан. Ийм л алдаанууд гарсан. Ийм алдаануудыг бид нар давтахгүй байх ёстой.
ШИНЭ МЭДЭЭ

Төрийн үйлчилгээг хурдлуулна
2025.07.07

Төрийн дээд цол, одон медаль гардууллаа
2025.07.05


Зардлаа бууруулж, бүтцээ цэгцэлнэ
2025.07.02


Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн боллоо
2025.06.25

