МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

А.Ганбаатар: Сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалж болон нууцыг хуулиар хамгаалах санал орууллаа
2024.12.24
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

А.Ганбаатар: Сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалж болон нууцыг хуулиар хамгаалах санал орууллаа

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаан Даваа гарагт боллоо. 

Уг бүлгийн хуралдаанаар 4 багц асуудлыг хэлэлцсэний нэг нь “Жагсаал цуглаан хийх эрхийн тухай хууль, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийжээ.

Тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн А.Ганбаатар хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд:

Сэтгүүлч хүн хэвлэн нийтэлснийхээ төлөө эрүүгийн хуулиар шийтгүүлэх ёсгүй ба Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хүчингүй болгох:

Сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийг болоод мэдээллийн нууцыг хуулиар хамгаалах 

Иргэдийн мэдэж байж болохуйц зарим нэг албаны, төрийн нууц гэх мэдээллүүдийн нууцын зэрэглэлийг эргэж харах санал оруулсан талаараа өөрийн цахим хуудсандаа бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ