2024.12.24
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ СТАНДАРТЫГ НЭН ЯАРАЛТАЙ ӨӨРЧИЛНӨ
Хүний эрүүл мэндэд хортой нөхцөлүүд хэдэн жилээр үүсчээд байхад, ОУ-ын стандарт хэмжилтийг хэд дахин давсан байхад түлшийг ХЭВИЙН гэж дүгнэлт гаргаад байгаа нь МУ баталсан стандартаас болж байна.
Бүх л лабораторууд олон дахин шинжлэхэд стандартын дагуу байна гэсэн дүгнэлт нь БҮХ ХҮНИЙГ, БҮХ БАЙГУУЛЛАГЫГ төөрөгдүүлж байгаатай санал нийлэхгүй байгааг өчигдөр хуралдсан манай яамны сайдын зөвлөлийн гишүүд санал нэгтэй дүгнэв.
Маргааш хуралдах ҮХ-ны хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана. Хүний эрүүл мэндэд хоргүй байх тэр л стандартыг баталж мөрдүүлэх шаардлагатай.