МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын дипломоо гардан авлаа
2024.12.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын дипломоо гардан авлаа

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн доктор, магистрын диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 20-нд боллоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун Нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын дипломоо гардан авсан юм.

Төгсөгчдийг төлөөлж хэлсэн үгэндээ тэрбээр “Бага байхдаа хорт хавдраар хөлөө тайруулсан үе, хожим тохиосон олон хүнд сорилтууд эргээд харахад нэг төрлийн бэлэг байжээ.

2023 оны хүйсийн тэгш эрхийн индексээр манай улс 87 орноос 60 дугаарт жагссан нь эцгийн эрхт ёстой нийгмийн үзэгдлүүд нь гэр бүл, хөдөлмөрийн аль ч салбарт тодорхой хэмжээнд байсаар байна гэдгийг НҮБ-ын эмэгтэйчүүдийн сан, Статистикийн үндэсний хороо, ДЭМБ зэрэг олон байгууллагын хийсэн судалгааны тайланд дурдсан байдаг. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй байна гэдэг нь ил далд ялгаварлан гадуурхалттай нүүр тулж, бие даасан байдлаа хадгалах, гэр бүлээ авч явах зэрэг олон ачаа үүрдэг.

Манай улс 113,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй бөгөөд 5.5 нь дээд боловсролтой. Гэсэн ч тэдний хэд нь докторын зэрэгтэй гэх судалгаа байхгүй. Ганц доктор нэмэгдэхэд амьдрал сайжрахгүй ч тэд нийгмийн энэ бүлгийнхэндээ шууд бусаар нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон. Цаашид над шиг олон хүн эрдмийн энэ индэрт зогсоосоо гэж хүсэж байна. Доктор болох аялалын турш хамт байсан эрхэм эрдэмтэн багш нар, миний гэр бүл, найз нөхөд, хамт олон, дэмжиж тусалсан та бүхэндээ маш их баярлалаа” хэмээв. 

ШИНЭ МЭДЭЭ