2024.12.16
Орон нутгийн хөгжил
НИТХ-аас шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өнөөдөр (2024.12.16) захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн гэр хорооллын айл, өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, түгээх тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа болон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, холбогдох журмуудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийн гишүүд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл бусад ажилд холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулан НИТХ-д танилцуулах юм. Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр ажиллана.
ШИНЭ МЭДЭЭ
НИТХ: Зөвлөлийн хуралдаан боллоо
2024.12.16
“Англи хэл хоёрдогч хэл” төсөл хэрэгжүүлнэ
2024.08.30
ӨНӨӨДРИЙН ЗАЛУУЧУУД БОЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
2024.08.26
Тэтгэлэг олгох сонгон шалгаруулалт эхэллээ
2024.08.05
МЭНДЧИЛГЭЭ
2023.12.30