УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Нэгдүгээрт, ЗГ нь ТӨК-иудаа олон улсын аудит хийгээд цэгцлэх гээд л байдаг. УИХ-ын Ажлын хэсэг нь болохоор тэр нэг юмыг нь эсэргүүцээд л байгаа. ЗГ төсөв дээрх попорлоо татчихмаар байна. Шуудхан хэлэхэд. Яагаад гэхээр энэ заалт хуульд байсан байгаагүй ЗГ төрийн өмчийн компаниудын хувьцаа эзэмшигчийн хувьд, олон улсын ч бай, дотоодын аудит ч бай, хяналт шалгалт ч бай угаасаа хийдэг. Хийсээр ч ирсэн. Энэ заалттай заалтгүй хийх үүрэгтэй. Энэ заалт л орж байж л хянадаг болох гээд байгаа юм гэдэг нь өөрөө хууль зүйн үндэслэл байхгүй.
Хоёрдугаарт, олон улсын аудит бол өөрөө заавал өндөр үнэлгээтэй. Саяын үндэсний аудитын хийж байгаа шиг төсвийн дотор луу орсон аудит хийгддэггүй. Хэрвээ олон улсын аудит хийх гэж байгаа бол аль компанид, ямар хэмжээний өртөгтэй үнэтэй хөрөнгөтэй эх үүсвэртэй аудит хийгдэхгүй хийгдэх гэж байгаа гэдэг. Улсын төсөв дээр мөнгө нь тавигдах ёстой. Жишээлбэл Эрдэнэт үйлдвэрт хийх гэж байгаа юм. Үүн дээр аудит хийгдэхэд бид нарт 1 сая доллар хэрэгтэй байна. Тэр 1 сая долларынхоо төсвөө төсвийн хуульдаа оруулж ирэхгүй яасан юм. Нэг ч төгрөг оруулж ирээгүй шүү дээ. Олон улсын аудитад хийлгэе гэчихээд ийм лоозон маягтай заалт оруулж ирээд үүгээрээ бид юм хийх гээд л, УИХ нь хийлгэхгүй байгаа юм шиг. Энэ улс төрөө одоо больчихмоор байна!