2024.12.11
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт:Улаанбаатараас 500-км алслагдсан аймгуудад ААНОАТ-ыг бууруулснаар хотын төвлөрөл буурна

УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Монгол Улсын ЗГ-аас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгож зарласан. Үүнтэй холбоотой 2025 оны төсөв дээр бүсчилсэн хөгжлийг дэмжих татварын бодлого орж ирсэн. Ялангуяа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах орон нутагт үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр өөрөөр хэлэх юм бол одоо энэ боловсруулах үйлдвэрүүдийг орон нутагт байгуулсан тохиолдолд татвараас хөнгөлөх чөлөөлөх асуудал. Гэхдээ Их хурлын гишүүд урьд нь хууль өргөн барьж УИХ-аар батлуулсан асуудлууд байдаг. Зарим нь батлагдсан зарим нь батлагдаагүй тухайлах юм бол 2017 онд  Хүн амын орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулаад санаачлаад баталсан.

Их хурлын төсөв яг яригдаж байх үед Улаанбаатараас 500-км алслагдсан аймгуудад ААНОАТ-ыг 5% болгосон, 2 дахин бууруулсан, Улаанбаатарынхнаас мянгаас дээш км алслагдсан аймгуудад нэг хувь болгож одоо Улаанбаатараас 10 дахин бууруулсан. Улаанбаатараас алслагдах тусмаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байдаг. Бензин шатахуун өндөр үнэтэй тог цахилгаан, өндөр үнэтэй гурил, будаа, өндөр үнэтэй даавуу нь өндөр үнэтэй болдог.

За нөгөө талдаа нөгөө малын гаралтай төв гээд арьс шир, ноос ноолуур, мах, төмс, хүнсний ногоо нь хямдхан орлого багатай зардал өндөртэй байдаг. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад татварын зохицуулалт хэрэгтэй байгаад байгаа. Тийм болохоор цаашдаа бас энэ хүн амын орлогын албан татварыг бүсээс нь хамаарч хотоос алслагдах тусмаа бага байдаг өөрчлөлтийг хиймээр байгаа юм. Үүн дээр 2024 онд миний хувьд бас хэд хэдэн гишүүдтэй нийлээд санаачилсан хууль байдаг.

ШИНЭ МЭДЭЭ