2024.12.11
Эдийн засаг, Худалдаа
С.Бямбацогт: Төсвийн төслийн нэгжүүдийг цэгцэлмээр байна. Цаашдаа холбогдох хууль тогтоомжид үр ашигтай байх талаас нь тусгаж оруулмаар байна
УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Төсөв дагасан хуулиудын анхны хэлэлцүүлэг хийж байгаа. УИХ-ын тогтоол дээр энэ орж байгаа заалтыг дэмжиж байгаа. Төсвийн ил тод, үр ашигтай байдал, санхүүгийн хяналт, хариуцлагыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээ авч холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулъя хэмээн сая ярьж байна. Үндэсний хороодоос бас зөв үү буруу юу гээд ярьж байгаа. Түүнтэй адилхан бид нарт бас төслийн нэгжүүд гээд асуудлууд байгаа. Эгийн голын УЦС-ын төслийн нэгж гээд 40 орчим тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас зээл аваад санхүүжүүлчихсэн. Баахан цаас үйлдвэрлэчихсэн, одоо тэгээд баахан үр ашиггүй төсөв зарцуулагдчихсан байж байдаг.